Пастор Чон Мён Сок

Пастор Чон Мён Сок

Пастор Чон Мён Сок нь зургаан хүү, нэг охинтой айлын гурав дахь хүүхэд болон 1945 оны 3 сарын 16-нд төрсөн. Тэрээр Өмнөд Чүнчон аймгийн Гүмсан хошууны Жинсан мён сумын Сонгмак-ри (өнөөгийн Вольмёндун буюу Дальбак-гол) хэмээх газар төрсөн бөгөөд энэ газар нь Индэ уулын бэлд орших өндөрлөг уулын тосгон юм. Тосгоны ар талд Дэдүн уул сүрлэг байдлаар цаана нь сүндэрлэнэ.

Тэрээр ердөө зургаан насандаа Бурханы оршин байгааг хэн ч заагаагүй байхад Бурханд залбирч эхэлсэн бөгөөд есөн настайдаа цуглаанд явж эхэлжээ.

Пастор Чон Мён Сок нь хот суурингаас алслагдсан, ядуу амьдралд төрж өссөн. Солонгос улс Японы 40 жилийн колоничлолоос дөнгөж гарч байсан үе байв. Тэрбээр уулын гүнд амьдарч байсан тул будаа зэрэг үндсэн хүнс тариалах боломжгүй байжээ. Тэдний гэр бүл оронд нь төмс, арвай зэрэг ургамал тарьж, хоногийн турш ажилладаг байв. Өвлийн хүнд өдрүүдэд гэр бүлийнхэн нь өлсөж, гоньдны шөлийг багахан хэмжээгээр хуваан уудаг байсан тухай тэрээр дурссан байдаг. Түүний амьдралыг харуулсан хоёр баримтат киноны нэгэнд ах нар нь өвөөгийнх нь барьсан муудсан хуучин байшингийн жижиг өрөөнд амьдарч байсныг дурссан байдаг. Тэд дээврээс ус гоожих, бөөс хатгахаас болж унтаж чадахгүй байх, салхи шуургатай үед гэр нь нурахвий гэхээс айж гадаа хонодог байснаа ярьжээ.

Түүний ах нар сургуулиа үргэлжлүүлж байхад, Мён Сок-г бага сургуулийн насанд нь эцэг эх нь сургуулиас гаргаж тариа ногоо тарьж ажиллуулахаар болсон. Учир нь боловсролд төлөх зардал нь хэт өндөр байсан юм.

Ийм ядуу зүдүү орчинд өссөн учраас Чон Мён Сок бага наснаасаа амьдралын хоосон чанарыг ухаарч эхэлсэн. Тэрээр амьдралын зорилго, хүний оршин байхын утга учрыг эрэлхийлж, Библи болон сургуулийн ном судруудаас хариултыг хайж байв. Тавдугаар ангиа төгсөөд сургуулиа орхисны дараа тэрээр зөвхөн Библиэс хариулт хайж, дахин дахин уншиж эхэлсэн. Өсвөр насандаа Жошуа багш маань залбирал, итгэл дүүрэн амьдралд өөрийгөө бүрэн зориулсан бөгөөд тэр үеэс эхлэн Есүсийн дуу хоолойг сонсож эхэлжээ.

Пастор Жошуа Жүн Мён Сок олон сүмд очиж, сэргэлтийн номлогчдыг сонсож байв. Тэдний ихэнх номлол нь апокалиптик агуулгатай байсан — галын шүүлт, Эзэний дахин ирэлт гэх мэт. Тэд Библид шууд утгаар нь итгэхийг номлодог байв. Пастор Чон Мён Сок бүх итгэл найдвараа Эзэн Есүсийн дахин ирэлтэд тавьж, өдөр тутмын амьдралын зовлонгоос аврагдах амийн замыг эрэлхийлж, чин сэтгэлээсээ тэмүүлж байжээ.

17 наснаас эхлэн амьдралын зовлон, туйлын ядууралд хатуугаар өртсөн Мён Сок ууланд залбирч, чин сэтгэлээрээ Бурханд хандах болсон. Өдрийн цагаар газар хагалж, хүнд ачаа үүрэн ажиллаж, харин шөнө нь орхигдсон хуучин уурхай дотор залбирч, Библи уншиж өөрийгөө шахан чармайдаг байв. Цэрэгт татагдах хүртлээ тэрээр гүн гүнзгий залбирлын амьдралд бүрэн автсан байлаа.

Тэр өдөржин тариалан хийж, гэрийн ажлаа дуусгасны дараа ч ууланд гарч залбирдаг байв. Түүний дүрэлзсэн итгэл сард 80-аас дээш удаа цуглаанд очиход хүргэж байв — долоо хоногт 20 удаа буюу өглөө, орой бүр цуглаанд очдог байсан. 19 настайдаа тэрээр Сонмак сүмийн Ням гарагийн сургуулийн багшаар ажиллаж, хүмүүст анхаарал тавьж, авралын мэдээг түгээх ажилд өөрийгөө бүрэн зориулжээ.

Уулын амьдралаас Вьетнамын дайнд

21 насандаа тэрээр Дэдүн уулын оройд залбирлын амьдралаа эхлүүлж, Вьетнамын дайнаас буцсаны дараа үргэлжлүүлсэн. Бороо, салхи, цасан шуурганд ч үл ажран тэнгэрийн үгийг сонсон залбирдаг байв. Түүний залбирч байсан уулын нэг оргилыг “Бүргэдийн оргил” гэж нэрлэдэг бөгөөд тэнд хүйтэн нь модыг хүртэл үхүүлэхээр ширүүн байсан гэдэг. Ийнхүү хоёр арванд дамнан Бурхантай илүү ойртох замналын эцэст тэрээр Библийн гүн гүнзгий үнэн, бие махбод болон сүнслэг ертөнцийг аль алиныг нь нэвт тольдох үнэнийг ухаарч ойлгосон.

Хорин хэдтэй байхдаа тэрээр гудамжны сайн мэдээнд төвлөрч байв. Тэр үеийнхээ хамгийн бахархалтай дурсамж бол нэг жилийн хугацаанд өдөр бүр хэдэн зуугаар нь хүмүүст Бурханы талаар гэрчилж, нийт арван мянган хүнд сайн мэдээг хүргэсэн явдал юм. Энэ хугацаанд тэрээр орон гэргүй хүмүүсийг гэртээ авч ирж угааж цэвэрлээд, сэтгэл санааг нь тайвшруулж, эрүүл саруул болгоход тусалдаг байснаараа ч танигдаж байжээ.

1966 онд пастор Чон Мён Сок Вьетнамын дайнд анхны хугацаагаар цэрэгт татагдаж, улмаар сайн дураараа хоёр дахь хугацаагаа ч дахин гүйцэтгэсэн бөгөөд нийт хоёр удаагийн албанд (1966–1969 он) оролцжээ. Тэнд тэрээр дайны аймшигт эмгэнэлүүдийг биечлэн туулсан. Тоолшгүй олон удаа үхэлтэй нүүр тулсан тэрээр Бурханы гүн гүнзгий хайр, хамгааллыг сэтгэлийн гүндээ ойлгон мэдэрсэн юм.

Тэрээр номлолдоо заримдаа Бурхан түүний амийг хэрхэн гайхамшгаар хамгаалж байсны тухай түүхүүдийг хуваалцдаг бөгөөд өөрийн дайны туршлагын тухай бичсэн ном нь хэвлэгдэж байгаа юм.

Тэрээр Цагаан Морины Хорооны тагнуулын салаанд хувийн цэрэг (Private) цолтой алба хааж эхэлсэн бөгөөд дараа нь дэд ахлагч (Corporal First Class) цолоор дэвшиж байжээ. Түүний нэгэн хуучин дарга Мён Сок-г “толгойны өвчин” гэж үздэг байсан бөгөөд учир нь Чон Мён Сок хоригдлуудыг алах тушаал өгсөн ч ганцаараа эсэргүүцэн, хоригдлыг амьд авч үлдэх гэж оролддог байв. Тэрээр “Би яаж түүнийг алах юм бэ? Түүнд ч бас над шиг санаа зовж буй гэр бүл байгаа шүү дээ!” хэмээн хэлж, бүх багийн хурдаар явж чадахгүй болгож, тушаалд захирагдахаас татгалздаг байжээ.

Сүүлийн жилүүдэд түүний салааны захирагч асан, хошууч Чой Хи-нам түүний тухай болон эдгээр явдлуудыг эргэн дурсан ном гаргасан бөгөөд уг бүтээл одоогоор зөвхөн солонгос хэл дээрх хувилбараар гарсан байна.

Дайны эхэн үеэс эхлэн пастор Чон Мён Сок нэгэн ам тангараг өргөсөн байдаг — амь насыг хороох бус, амь насыг аврахын төлөө амьдрана гэж. Энэ тангараг нь түүнийг болон түүний хамт олонг нэг дайсантай хэд хэдэн удаа үхэл амьдралын ирмэг дээр авчирсан ч, Пастор Чон Мён Сок гэрчилдэг нь: Бурханы тоо томшгүй олон гайхамшигт хамгааллын ачаар тэр нэг ч хүний амь хороолгүйгээр дайснуудын гарт өртөлгүй мултарч чадсан гэдэг.

Тэрээр салааныхаа хамтаар байх хугацаанд ганцхан цэргийн амь үрэгдсэн бол, түүнийг богино хугацаанд эх орондоо буцаж ирсэн үеэр харин хэд хэдэн хүн амиа алдсан харамсалтай явдал тохиосон байна. Түүнийг хамтран зүтгэгчдийнх нь амийг хэрхэн аварч байсан тухай түүхүүд нь түүний хамт тулалдаж амьд үлдсэн дайчдын амнаас яригдахдаа хүчтэй, сэтгэл хөдөлгөм байдлаар дурсагддаг.

Чон Мён Сок дэд ахлагчид “Дайны гавьяаны үнэлгээний гэрчилгээ” олгогдсон бөгөөд тэрээр Хваран медаль, Инхён медаль зэрэг дөрвөн төрлийн гавьяаны медалиар шагнуулсан юм.

Вьетнамаас буцаж ирснийхээ дараа пастор Чон Мён Сок дүү нарынхаа тусламжтайгаар гэр бүлийнхээ 150 жилийн настай шавар байшинг нурааж, төмөр дээвэртэй шинэ байшин барьжээ. Энэ үйл явдал нь Есүс түүнд зөвхөн махан биеийн орчиндоо бус, итгэлийн амьдралдаа ч илүү гайхамжшигтайгаар өөрчлөх хийх урам зориг өгсөн гэж гэрчилдэг. Энэ урам зоригоос улбаалан тэрээр 1973 онд өөрт байсан бүх зүйлээ зориулан Сонмак цуглааныг барьсан юм.

1973 оноос эхлэн 1978 онд Сөүл хот руу нүүтлээ тэрээр Дэдүн уул болон бусад залбирлын агуйд очиж, удаан хугацааны мацагтайгаар залбирдаг байв. Зарим үед тэрээр 40 хоногийн мацаг барьж залбирдаг байсан бол хоол хүнс улам ховордсон үед 70 хоног мацаг барьсан удаатай бөгөөд 70 хоногийн мацаг барьсан залбирлын үеэр Библийн маш том зүйрлэлийн нууцийг тайлсан байдаг.

Мацаг барин залбирах үеэрээ пастор Жошуа Жүн Мён Сок өлсгөлөн, өвчин зовлонгийн амтыг биечлэн туулж, амьдралын утга учрыг илүү гүн гүнзгий ойлгож эхэлжээ. Нэгэн удаа тэрээр гуйлгачин хүмүүсийн хамтаар амьдарч, тэдэнд тусламж үзүүлж, үйлчилж байсан. Эдгээр туршлага, зовлон зүдгүүрүүд нь түүнд 6,000 жилийн турш хэн ч бүрэн ойлгож, сонсож чадаагүй Бурханы уй гашууг мэдэрч, мөн Есүсийн загалмайд цовдлуулсан зүй бус үхлээр дамжуулан мэдэрсэн гомдлыг гүн гүнзгий ойлгоход тус болсон.

Энэ үедээ тэрээр авралын талаар Библид нууцлаг эрдэнэс мэт хадгалагдсан 120 зүйрлэл ба лацыг тайлсан юм.

Шинэ Түүхийн эхлэл – Seoul 1978

1978 оны 6-р сарын 1-нд пастор Чон Мён Сок Солонгосын хамгийн том хот болох Сөүл рүү мордсон. Түүний авч явсан зүйлс нь ганц костюм, багахан хэмжээний бэлэн мөнгө, мөн Библийн онол сургаалуудыг тайлбарласан тайлбар зургаар дүүрэн бичгийн цүнх байв.

Хоол хүнс олох нь хамгийн том асуудал байлаа. Хоосон гэдсээ хямдхан шууд бэлэн гоймон эсвэл энгийн гурилтай шөлөөр аргацаан хоёр жилийг өнгөрөөжээ. Бурханы үгийг ойлгож хүлээн зөвшөөрөх ганцхан хүнийг олох нь тэнгэрээс од түүхтэй адил хэцүү байв.

1980 оны 8-р сард тэрээр Шинчонд нүүж ирж, улмаар тухайн газар нь сайн мэдээний гол төв болон хөгжих суурь тавигдсан юм. Тэнд хүмүүс Бурханы үгийг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд амийн түүх илүү өргөн хүрээнд эхэлсэн.

1982 оны 3-р сард пастор Чон Мён Сок “MS Missionarries” байгууллагыг (өнөөгийн Христийн Шашны Сайн Мэдээний Холбоо буюу Christian Gospel Mission) байгуулсан. Түүнээс хойш 11-р сард Уэсли Теологийн Сургуулийг төгссөн. Хэдхэн жилийн дотор тус байгууллага хэдхэн зуугаас хэдэн мянган гишүүнтэй болж, улмаар хэдэн арван мянгад хүрч хурдацтай өссөн. Ингэснээр бүх гишүүд хамтдаа цуглах газар нэн шаардлагатай болсон.

Маш их залбирлын үр дүнд, тэрээр шавь нарынхаа хамтаар 1989 онд төрөлх нутаг болох Вольмёндун газрыг спорт, залбирлын төв болгон хөгжүүлж эхэлсэн. Уг газар нь эцэстээ өнөөдөр олон зочин, итгэгчдийн бишрэн очдог Байгалийн Ариун Ордон болон хувирсан юм.

Тэрээр аврагдсан тоо томшгүй олон залуус болон их сургуулийн оюутнуудын төлөө нойр хоолгүй зүтгэж, өдөр шөнөгүй номлож, зөвлөгөө өгч, тусалсаар байв. Улс дотрох суурь нь баттай тавигдсаны дараа, 1999 оны 1-р сард тэрээр Бурханы удирдлага дор дэлхий даяарх номлолын замд хөл тавьжээ.