Христийн Шашны Авралын Зарын Холбоо

CGM — Христийн Шашны Авралын Зарын Холбоо

Провиденс буюу албан ёсны нэрээрээ Христийн Шашны Авралын Зарын Холбоо нь 1978 онд пастор Чон Мён Сокийн үүсгэн байгуулсан Христийн шашны хөдөлгөөн юм.


CGM-ий зорилго

CGM-ийн үндсэн зорилго бол бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа (Матай 22:37) Бурхан, Ариун Сүнс, Ариун Хүүг хайрлах сэтгэлийг хүмүүст төлөвшүүлэх явдал юм. Пастор Чон Мён Сок байнга сургадаг нэг үг бий:

“정상이 정상이다” – “энгийн” ба “оргил” гэдэг үг ижил дуудлагатай. Түүний хэлдгээр, хэрэв өдөр тутмын амьдралдаа Бурханы хүслээр амьдрарч байвал, тэр амьдрал нь хамгийн дээдийн үнэ цэнтэй амьдрал болдог.

CGM-ийн гишүүд өөрсдийгөө Бурханы болон нийгмийн төлөөх үйлчлэлд зориулж, залбирал, энх тайван, эдгэрлийн төлөөх итгэлээр хүмүүсийг хүрээлэн Бурханы хайрыг түгээдэг.

Шинэ Түүхийн номлол

Шинэ гишүүд “Шинэ түүхийн 30 хичээл”-ээр дамжуулан Библийн суурь мэдлэг болон Гурвал (Бурхан, Ариун Сүнс, Ариун Хүү)-ын энэ цаг үед ажиллаж буй замналыг сурч авдаг. Эдгээр хичээл нь сүнслэг амийн хүчтэй, бие, сэтгэл, сүнсийг шинэчилдэг цаг үеийн суурь сургаалууд юм.

CGM-ийн гишүүд өдөр бүр урам зориг өгөх сургаалт үгсийг хүлээн авч, өдөр тутмын амьдралаа Бурханд төвлөрүүлэн амьдрахын хичээдэг. Ням болон Лхагва гарагийн цугларал нь долоо хоногийн хамгийн чухал цагууд бөгөөд бид энэ үеэр Бурханд хүндэтгэл өргөж, үйлчилдэг. (Ром 12:1)

Пастор Чон Мён Сок эдгээр библийн онол сургаалуудыг чин сэтгэлийн залбирал, туйлийн хичээл зүтгэлийн хүчээр Бурханаас авч илгээдэг билээ.


CGM-ийн эхлэл

Энгийн нэгэн Сөүл хотын орон сууцанд эхэлсэн Шинэ Түүх өнөөдөр Бурханы агуу ажлаар Солонгос даяар, улмаар дэлхийн өнцөг булан бүрт тархан Христийн шашны томоохон хөдөлгөөн болон хөгжсөн. Хэдийгээр гадны эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа ч пастор Чон Мён Сок болон Шинэ түүхийн гишүүд Бурханы хайрыг дэлхийн 70 гаруй улс оронд түгээн номлож байна.


Шинэ түүхийн бахархал: Байгалийн Ариун Ордон

CGM-ийн төв байр нь Солонгосын Вольмёндун дахь Байгалийн Ариун Ордонд байрладаг. Энэхүү газар нь бурханлаг, үзэсгэлэнтэй, агуу утга агууламжаараа онцгой бөгөөд Ариун Гурван Беийн орших газар хэмээн хүндлэгддэг. Энэ газар нь анх долоогоос ч цөөн айлтай, орхигдсон, хуучин тосгон байсан ч, пастор Чон Мён Сок болон Ариун Гурван Беийн хоорондын гүн гүнзгий түүх бүхий ариун газар болон хувирсан. Өнөөдөр энэ газар нь дэлхий дээрх хамгийн сүнслэг, аугаа газруудын нэг болж, жил бүр сая гишүүд, зочдыг татан, Бурханд хүндэтгэл өргөх, цуглаан, арга хэмжээ зохион байгуулдаг газар болоод байна.